
10:00 цагт: Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг оруулах болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 47 сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцана.
11.00 цагт: Монгол ньюс мэдээллийн танхимд 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийн талаарх хэвлэлийн хурал болно.
11.00 цагт: ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулна.
11.00 цагт:Спортын төв ордны 4-н давхрын хурлын танхимд Өртөөт марафоны хэвлэлийн хурал болно.
11:00-13:00 цагт: Мишээл экспо төвд “Хэрэглэгч Танаа” өдөрлөг болно.
13:00 цагт: Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.
15:00 цагт: Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаан хорооны шийдвэрийг танилцуулах Хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.
10:00:19.00 цагт: Мшиээл экспо төвд “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн худалдаа болно.
Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль дээр Smilegate компанийн Smilegate global hope school төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
