Сүүлийн жилүүдэд ган нүүрлэх давтамж олширч байгаа нь хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулах болсон билээ. 2015,2017 оны зун ган болж, улсын хэмжээнд ургацынхаа тал хувийг алджээ. Тиймээс манай улсад гангийн байдлыг үнэн зөвөөр нь тодорхойлон, урьдчилан мэдээллэх асуудал чухал байгаа юм.
Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам цаг уурын станцуудын тоо, нягтаршил хангалтгүй учир газрын ашиглалтын системээр гангийн байдлыг зураглах боломж хязгаарлагдмал байна. Цаг уур, орчны шинжилгээний газрынхан Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Сансрын хэрэглээний хэлтэст энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ удаа дараа тавьжээ. Манай хүсэлтийг 2012 онд хүлээн авч, Монголд гангаийн мониторингийн систем буй болгохоор хамтран ажиллаж эхэлсэн байна. Хамтын ажиллагааны хүрээнд мониторингийн системийг бүрэн боловсруулж, нэвтрүүллээ гэж Цаг уур, орчны шинжилгээний газрынхан мэдээллэв. Энэхүү системийг зөвхөн зун ашиглаад зогсохгүй өвөлзудаас сэргийлэхэд хэрэгтэй бөгөөд дулааны улиралд гангийн зураглалыг сар бүр гурван удаа тогтмол гаргах боломжтой гэлээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин