Уул уурхайн олборлолтын үед химийн бодис алдагдах тохиолдол олон гардаг байна. Тиймээс ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ынхан хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчийн чадавхыг сайжруулах сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
Сургалтанд ДЭМБ-ын Химийн ослын хамтын ажиллагааны төвийн захирал профессор Дэвид Русель болон гадаадын нэртэй их сургуулиудын эрдэмтэн зэрэг 60 гаруй хүн урилгаар оролцсон байна. Сүүлийн үед уул уурхай болон алт олборлох үйл ажиллагаанд натрийн цианид, мөнгөн ус зэрэг хорт бодис өргөн хэрэглэх болжээ. Үүнээс үүдэлтэйгээр химийн бодисын хэрэглээ, нэр, төрөл нэмэгдэж, уурхайчдын ажиллах орчинд хорт бодис алдагдах эрсдэл ихэссэн ба химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авч чадахуйц мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага чухал байна гэлээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин