Газарт унаад зогсохгvй, газар доор
Гарцаагvй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг vр минь
Эцгийн зvрхний алтан соронзон минь.
Тєвєєс зугтах хvч болж аав чинь
Тємєр тор уруу солир шиг орсон юм сан.
Зvггvй цаг дуусч vр чамдаа татагдан
Зvрхний минь vлдэц хэлбэлзэнхэн байна.
Єдийд миний охин том болоо биз ээ
Єнгєрснийг шоглосон юм шиг, ирээдvйг зєгнєсєн юм шиг
Єєр хvн ойлгохын эрхгvй зургуудын
Єнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.
Аавынхаа шvлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ ... Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагvй цэвэрхэн бичдэг болоорой.
Харагдсан бvхнээ багшаасаа асууж
Харагдаагvй, бодогдсон бvхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь "Аав яасан бэ ?" гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.
Энэнийг хэн ч чамд хэлж єгєхгvй
Ээж чинь ч vнэн хэлэхгvй, бvv асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бvхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж єгєх болно.
Магадгvй чи балчир хvvхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, єнєє шєнє ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгvй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгvй
Олимпийн чєлєєт бєхийн аварга шиг
Омголон тэнхлvvн, єндєр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай
Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь vvдэнд сvндэрлэн зогсож
Олон тvмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?
Эвий гэж дээ охин минь зєв єє
Эцэг нь охиндоо хvн хvндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын vг шvv.
Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Yvдэн дээр чинь
Чєлєєт бєхийн аварга шиг биш
Чєтгєр шиг амьтан зогсож байх вий.
Зvрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зvvн тал нь хоосон ... цээж нь хазгай
Зvдрvv туранхай, нємгєн нvцгэн
Зvс нь хувхай цагаан хvн харагдах вий.
Хатаасан шарил шиг энэ хvнийг
Хараад чи айна аргагvй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.
Хойд урд єрєєний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бvр ч их айна.
Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагvй шvv дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггvй юм.
Нэгэн цагт энэ муухай хvн
Нэрийг чинь чамд єгсєн юм
Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт
Биеийг чинь чамд хайрласан юм шvv.
Тєрєх газрын цонхоор анх чиний
Тєє хvрэхгvй улаахан нvvрийг хараад
Сансарт аялсан Гагариныг харсанаас илvv
Сандарч баяссан хvн бол би билээ.
Хатуу ааштай vйлчлэгч авгайг уярааж
Халуун савтай цай барин хоргоож
Арван єдєр - шєнє тєрєхийн vvдэнд
Аргамжаатай байсан хvн бол би билээ.
Гарах єдєр нь єлгийтэй чамайг
Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг
Энэ дэлхийн гурван миллиард хvнээс
Эцэг нь гэж vнссэн нь би билээ.
Єлгийг чинь тvшиж даавууг чинь хуурайлж
Єглєє эртийн жавраар сvvнд зогсож
Мєлхєх цагт чинь євєр дээрээ дэвхцvvлж
Мєн ч олон ємдєє нэвтлvvлсэн юм сан ...
Ор тvшээд хєлд орж байхад чинь
Орхиод аав чинь явсан юм сан
Охиныхоо амаар хэлсэн нэг ч vгийг
Одоо болтол сонсоогvй л явна даа.
Тохойн чинээ бие нь хэрхэн єсєж
Том болсны нь vзээгvй л явна даа.
Хэнийг дуурайж, юу юу сурч
Хэт нь яахыг хараагvй л явна даа.
Гэвч євлийн энэ шєнє дєлєєр
Гэрэл гэгээ болж алс газраас
Даарсан зvрхийг минь ээх охин буй гэж
Дандаан бодож сэтгэл бvлээсдэг юм.
Бvлээсгээд зогсохгvй халуусгаж
Бvр сэтгэлийн минь ганг тайлах
Бvсгvй vр нэгэн ширхгийг би
Бvх дэлхийн нэрийн ємнєєс хvснэ ээ.
Дамжиггvй чи єснє охин минь
Даарсан ч єснє, халууцсан ч єснє.
Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.
Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.
Хайлаас шиг муу аав чинь эзгvй ч
Хангай шиг сайхан ээж чинь байхад
Миний охин юугаар дутах вэ
Хvний охины л жишээ єснє.
Ээж чинь чамд юм бvгдийг єгнє.
Эмэгтэй хvний гоо сайхныг єєрєє
Эзэмшсэнийхээ хэрээр чамд єгнє.
Эрдмийг л харин єгч чадахгvй байх.
Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд
Биеийг чинь єгєхєєс ухааныг єгєхгvй
Єгєх дургvй дээ єгєхгvй байгаа юм биш
Єєрчлєн хєгжихийн хуулийг хvндэлнэм.
Орчлонг сvvдэр талаас нь хардаг
Одооны миний нvдээр чи
Аугаа их хорин нэгдvгээр зууныг
Аав шигээ танхай харж болохгvй.
Эсэргэн их хорин нэгдvгээр зуунд
Ээж шигээ зvгээр сууж болохгvй
Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу
Энэ бол чиний хэрэг охин минь.
Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас
Огт сураагvй нь дээр байдаг юм.
Муу жолооч тэрэгтэйгээ цуг
Мухар ганга уруу онхолддог юм.
Онхолдохдоо бас хамт явсан
Олон хvнийг сvйд хийдэг юм.
Оюун эрдэм тvvнтэй адилхан
Огт сураагvй бол харин аюулгvй
Эх орон ард тvмэн хоёртоо чи
Эрдэмтэй ч зvтгэнэ, эрдэмгvй ч зvтгэнэ.
Эгэл олноосоо юуг бvтээнэ тvvнийг
Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.
Халуунаас тасарсан vрийн хувьд
Хайрт охин чамаасаа би
Хvн тєрєлхтний нэрийн ємнєєс
Хvсэх зvйл нэг байна. Сонсоно уу ?
Yvрд чи хvvхэд хэвээрээ
Yсэндээ туузтай, амандаа чихэртэй
Yсэрч цовхорч явахгvй ээ. Мєдхєн
Yйл явдалд оролцох нас чинь болно.
Аав ээжийнхээ залуу насыг
Ахин чи шинээр давтана
Арай гэрэлтэй, арай уужим
Алтанхан єдрvvд чамд ногдоно.
Над шиг зураач бол гэхгvй
Найз нар шиг минь шvлэгч бай гэхгvй
Дамдимаа шиг барималч бол гэхгvй
Дашдулам шиг хєгжимч бай гэхгvй.
Ер нь тэгээд охин танхил бие чинь
Ертєнцийн хvний олон нарийн эрдмээс
Алины нь ч сурахгvй єнгєрч болно оо
Аав чинь vvнд буруу єгєхгvй. Харин
Сайн шvлэгчийн охины хувиар чи
Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.
Ойлгуулдаг зохиолчоос гадна
Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шvv.
Зураач хvний vр садын хувиар чи
Зураг таньдаг нvдтэй байх хэрэгтэй
Хvслийг нь ойлгож чанарыг нь танилгvйгээр
Хvний бvтээлийг хvн дvгнэж чадахгvй ээ.
Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггvй
Ямар ч ном олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгvй !
Энэ хэлээр аав чинь
Эхнийхээ шvлгийг хэлхсэн юм.
Энэ л хэлээр аав чинь
Эцсийнхээ шvлгийг хэлхэх болно.
Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж
Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж
Эцэг чинь єєрийнхєє хєшєєг єєрєє
Эл Монгол хэлээр босгосон юм шvv !
Азийн цээжин дээр Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хvмvvсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгvй !
Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан
Анхны бvvвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагvй сайн сурах ёстой.
Гажиг бvхэнтэй нь тэмцэх ёстой.
Ганцхан чамаас vvнийг хvснэ.
Газар доороос ч гэсэн хvссээр байх болно !