m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.10.16 08:18
276
Хүүхэд,залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нээгдлээ

Дархан-уул аймагт өсвөр үе, залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв нээгдсэн байна. Төрийн байгууллагын дэргэд нээгдэж байгаа уг төвийн үйл ажиллагаа үр дүнтэй байвал цаашид энэ чиглэлийн төвүүдийг нэмж байгуулна гэж нээлтэд оролцсон орон нутгийн удирдлагууд онцолжээ.


Дархан-Уул аймаг 100-аад мянган хүн амтай. Нийт хүн амын гуравны нэгийг 15-34 насны залуус эзэлж байна. Нийгмийн стресс бухимдал их байгаа энэ үед залууст нэн хэрэгцээ шаардлагатай байсан сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах санаачлагыг Дархан-Уул аймгаас Удирдлагын академд 2017-2018 онд суралцсан сонсогчид гаргасныг Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлжээ. Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа “Залуучуудын хөгжлийн төв”-д байрлах уг төвд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллан, таагүй асуудал тулгарснаас сэтгэл зүйд үүсэх сөрөг нөлөөллөөс гарах, зөв шийдвэр гаргахад нь өсвөр үе, залуучууд болон залуу гэр бүлүүдэд тусалж зөвлөгөө, мэдээлэл өгч үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлэх юм.