Чацаргана, түүний анагаах увидас нь дэлхийн шинжлэх ухааны сүүлийн 50-иад жилийн судалгаагаар жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн үнэтэй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн байдагтай холбоотой аж. Чацаргана жимсгэний химийн бүрэлдэхүүн, биоидэвхит бодисын найрлагыг тодорхойлж, эмийн болон хүнсний үйлдвэр, гоо засал, хөрс, ус хамгаалал, цацраг идэвхит бодисыг шингээх зэрэгт өргөн ашиглах боллоо.. Чацарганын үр жимсэнд тосны ханаагүй хүчил болох линол, линолейн, олейний зэрэг гурван хүчил их хэмжээтэй агуулагддагаас гадна хүнсний гол бодис болох уураг-/1,5%/, тос /4-6%/ мөн C, A, E, B, B, PP аминдэмүүд, биоидэвхит бодис, органик хүчил харьцангуй их хэмжээгээр агуулагддагаараа бусад бүхий л жимс, ногооноос онцлог давуу талтай байна. Энэ утгаар нь чацарганыг цорын ганц “байгалийн поливитаминт” ургамал гэж нэрлэдэг. Чацарганыг жимс жимсгэнэ байдлаар хэрэглэхээс гадна тосыг ялгаж хэрэглэдэг.
Чацарганы тос: Чацарганы тосыг эмчилгээнд хэрэглэхдээ гол төлөв арьс, салст бүрхүүлийн үрэвсэлт шархлаат өвчин, ялангуяа цацраг туяанаас үүссэн түлэнхийн шарх зэргийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй ажээ. Мөн зүрх судасны өвчин, ходоод, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт түлэгдэлт, үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төрлийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг.
Хүмүүсийн нас хүйсийн байдалИхэнх нь 46-55 насны хүмүүс байлаа. Хяналтын хүмүүст титэмийн ба тархины судасны атеросклероз, цусны даралт ихтэй байх тохиолдол голчилж байна. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн ихэнх нь оюуны хөдөлмөр эрхэлдэг байв. Хүний эрхтэн системийн аль хэсэгт боловч өвчлүүлж буй атеросклерозын үед эмчилгээ-урьдчилан сэргийлэх болон бас бусад аргуудтай хослуулан чацарганы тосыг эмчилгээний хэлбэрээр хэрэглэхийг зөвлөж байна. Та эмчилгээний туршид нэгэн ижил калорийн илчлэгтэй тусгай хоолыг хэрэглэх нь зүйтэй. үүнд: уураг 70-90 гр, нүүрс-ус 300-400 гр, малын өөх тос 50-60 гр хоолонд орж байхаар тогтоох хэрэгтэй. Чацарганы тосоо өдөрт 10.0 гр-аар өглөө, өдөр, орой хоолноос өмнө нэг сарын турш хэрэглэж байх нь зүйтэй. Чацарганы тосыг 30 хоног хэрэглэсний дараа атеросклерозын үед илэрдэг ерөнхий зовиурууд нэлээд хөнгөрнө. Удаан хугацаагаар хэрэглэхэд элдэв гаж нөлөө гарахгүй. Зарим нэг хүмүүс наранцэцгийн тосыг мөн адил хэрэглэхэд биед сайн гэж ярилцдаг хэдий ч эмчилгээний үр дүн төдий л ахицтай биш гэнэ.