Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засвар шинэчлэлтийн ажлыг "Экспресс зам" ХХК нь гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, өнөөдөр авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж эхэллээ.
Тус зам нь 2 эгнээ бүхий 0.850 км, зорчих хэсгийн өргөн 7 метр, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай юм. Алтан өлгийн гудамж нь 2003 онд баригдсан авто зам бөгөөд тус авто замын насжилт нь 15 жил болсон билээ. Энэхүү авто замын сүлжээ нь Улаанбаатар хотын зүүн хэсгийн хөдөлгөөнийг хуваарилах гол ач холбогдолтой туслах гудамж авто зам юм.