m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2018.10.25 08:04
1335
“Тамхины эсрэг хувьсгал” эхэллээ

Тамхины хэрэглээ нь Монгол улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй гол асуудлуудын нэг юм. 2013 онд хийсэн судалгаагаар 4 хүн тутмын 1 нь тамхи хэрэглэж байна. Хүйсийн хувьд 20 эмэгтэйн нэг нь, хоёр эрэгтэй нэг нь тамхи татдаг. 2015 байдлаар тамхинаас үүдэлтэй зүрх судасны өвчнөөр 2200 гаруй хүн нас барсан байна. 2012 онд тамхины хэрэглээний хяналтын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үйлдвэр, олон нийтийн газруудын дотоод орчинд тамхи татахыг хуулиар хориглосон билээ. 

Гэсэн хэдий ч 2015 оны хуулийн нэмэлт өөрчлөлтөөр томоохон барилгын талбайн гадна талд тамхи татах цэг байхыг зөвшөөрсөн нь Монголд 100% тамхигүй ажлын байранд бүрдүүлэх чармайлтыг сулруулсан билээ. Үр дүнд нь 10 хүний 4 нь гэртээ, 4 хүний 1 нь ажлын байранд дам тамхидалтад өртөж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагаас “Тамхины эсрэг хувьсгал” кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм. “Тамхины эсрэг хувьсгал” кампанит ажил “Тамхигүй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь сэдэвт нөлөөллийн уулзалтаар эхлүүлж байна. Тус нөлөөллийн уулзалтад Дархан, Эрдэнэт , Сүхбаатар , Мөрөн, Чингис, Чойр, Чойбалсан, Сайншанд, Баянхонгор, Арвайхээр хотуудын захирагчийн ажлын алба, аймгуудын ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон Дулааны цахилгаан станцаас оролцлоо.Тамхидалтын эсрэг хувьсгалын гол зорилго нь ирээдүйд бүх ажлын байрууд тамхины утаанаас ангид болох явдал юм.Тиймээс ажлын байр бүхэн “Тамхигүй ажлын байр бодлого” хэрэгжүүлснээр тамхигүй орчин санаачлагыг бүрэн хэрэгжүүлж чадна гэлээ.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв