Ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэгээр нэрлэгдэж байсан “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн харамсалтай мэдээдээллийг албаны эх сурвалжууд мэдээллээд байна. “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчийн нэг байсан тэрбээр 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагийн зэрэгцээ мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно хэмээн "Боловсрол" телевизээс зүгээс эмгэнэл илэрхийлжээ.
Ум сайн амгалан болтугай.