Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. "Premier health club"-ийн эмч Б.Санчиртай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн үеийн залуучууд харьцангуй бие бялдар эрүүл мэнддээ анхаарч эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийдэг цаг иржээ. Тэгвэл эрүүл хооллолт гэж чухам юуг хэлээд байгаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү.
Сайн байна уу? Нэг үеэ бодвол хүмүүсийн эрүүл мэнддээ хандах хандлага нь их сайжирсан гэж анзаарагдаж байгаа. Ард иргэд маань ч өөрсдөө олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Энэ нэг талаараа хэрэгтэй боловч нөгөө талаараа яг тухайн хүнд маань тохирсон зөв мэдээлэл мөн үү гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Эрүүл хооллолт гэдэг маань тухайн хүний бие оргагизмд шаардлагатай хэрэгцээт шим тэжээл, эрдэс бодис болон амин дэмүүдийг агуулсан хоолыг хэлээд байгаа юм. Хоногийн шим тэжээл гэдэг нь уургийн ачааллаас хамаараад биеийн жинг нь 1-1.5 граммаар үржүүлсэнтэй тэнцэхийг хэлж байгаа юм.
Ихэнх тохиолдолд жингээ хасахыг хүсч буй залуус эрүүл хооллож байна гээд өдөр нь хангалттай их хэмжээгээр идээд, эргээд орой нь буюу 18 цагаас хойш юу ч иддэггүй тохиолдол маш их энэ зөв үү? Ямар хугацаанд өдрийн хэд хоолловол тохиромжтой вэ?
Илүүдэл жин хасах зорилгоор хоол хасах, хорих эсвэл өглөө өдөр идээд орой идэхгүй байна гэдэг бол өрөөсгөл ойлголт.
Хооллохдоо бага хэмжээгээр ойр ойрхон идэх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ! Энэ нь зөв боловч яг ямар хоол бага багаар идэх ёстой вэ гэдэг нь илүү чухал. Хүний бие организм хоол хүнсээрээ авах ёстой хоногийн шим тэжээл гэж бий тэр хэмжээг л 3-4 удаагийн хооллолтонд хувааж хэрэглэхэд илүүдэл жингээсээ илүү хурдан бас үр дүнтэй салж чадна.
Эрүүл зөв зохистой хооллохоор зэхэж буй хүмүүст сэтгэл зүй чухал нөлөөтэй байх тийм үү?
Эрүүл зөв зохистой хооллоно гэдэг маань өөрөө хүний бие болон сэтгэл санааг эрүүлжүүлж хоргүйжүүлж байгаагийн нэг хэлбэр. Тиймээс эрүүл хооллолт, эрүүл амьдралд тавтай морил гэж хэлэх байна. Гол нь тууштай байх хэрэгтэйг санаарай!
Нүүрс усны хэрэглээ буюу бид гурил, гурилан бүтээгдэхүүнийг хэрхэн хэр их хэмжээгээр хэрэглэвэл зохимжтой вэ? Мөн бор гурилан бүтээгдэхүүн болон хөх тарианы гурил зэрэг нь цагаан гурилнаасаа ялгаатай болон дэвуу тал байдаг уу?
Мэдээж нүүрс ус бол бидний бие организмын энергийн эх үүсвэр байдаг. Нүүрс-усыг энгийн ба нийлмэл гэж ангилдаг. Гурил гурилан бүтээгдэхүүн бол нийлмэл нүүрс усандаа ордог цардуул агуулсан бүтээгдэхүүн юм. Цардуул маань эд эсийн нөхөн төлжилтөнд оролцдог боловч ихэдсэн үедээ өөх болж хуримтлагддаг. Манайхны хувьд гурилын хэрэглээ өндөр байдгаас таргалалт их үүсдэг.
Хөх тарианы гурилын хувьд өөртөө эслэг их агуулсан байдаг болохоор ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн мөн өтгөн хаталт шамбарам зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Нүүрс усыг аль болох биеийн жиндээ тохируулж тохирох хэмжээгээр авах нь таргалалтаас сэргийлэх хамгийн зөв аргуудын нэг болдог.
Оффисийн ажилтай завгүй хүмүүст биеийн жингээ хэрхэн барих, хэрхэн эрүүл зөв хооллох нь бодох ёстой зүйлүүдийн нэг байдаг. Ихэнх тохиолдолд гэрийн хоол гэхээс илүү өдөртөө гадуур хооллох, ажил дээр хоол авчрах боломжгүй байдаг гэх мэт хянахад хэцүү зүйлүүд байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн хувьд хэрхэн зөв сонголт хийж, хэрхэн эрүүл хооллох вэ ?
Ажил ихтэй завгүй хүмүүсийн хувьд зөв хооллох гэдэг хэцүү гэж байнга ярьдаг. Өнөөдөр хэвлэл мэдээлэл хөгжсөн үе болохоор эрүүл зөв хоолны талаарх мэдээлэл элбэг болсон байна. Гэвч энэ бүх мэдээлэл хэр үнэн зөв бэ? Яг таны биед тохирсон уу гэдэг их чухал. Хүн хүний бие физиологи өөр шүү дээ! Тиймээс албан байгууллага хамт олноороо нэг удаадаа эрүүл мэндийн сургалт зөвөлгөөнд хамрагдах нь их чухал. Ажлын ачаалал нөхцөл болон амьдралын хэв маягаас хамаарч хооллолт өөр өөр байх хэрэгтэй.
Хамт олноороо эрүүл шинэ хоолыг сонгож үйлчлүүлэх нь ажлын үр бүтээмжийг дээшлүүлээд зогсохгүй тэдний эрүүл мэндэд өндөр ач тустай байдаг.
Гадны хөгжсөн орнуудын хувьд эрүүл хоол хийдэг газартай гэрээ хийж хамтран ажилладаг ингэснээр байгууллагын хувьд ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч байгаа нэгэн хэлбэр бас эдийн засгийн хувьд ч гэсэн хэмнэлттэй байдаг.
Физилогийн зохистой хүнс гэж чухам юуг хэлэх вэ?
Хүний биеийн онцлог шаардлагад нийцсэн тухайн хүнд л зөвхөн зориулагдсан нүүрс-ус, уураг, тослог болон бусад нэн шаардлагатай шим тэжээлийг тохирох хэмжээгээр агуулсан хоолыг хэлнэ. Энэ нь тухайн хүний эрүүл залуу эрч хүчтэй амьдралын салшгүй нэгэн хэсэг нь болох ёстой! Бидний хувьд ажилдаа хэт анхаарснаас энэ болгонд анхаардаггүй цатгалан байх нь чухал юм шиг хооллодог . Хоолоо буруу сонгосноос олон төрлийн өвчний суурь болох таргалалтад өртдөг.
Цөөн төрлийн өнгөлөг нарийн ногоо тахианы цээж мах агуулснаараа тэр хоол бас эрүүл байдаггүйг анхаарах хэрэгтэй.
Ард иргэддээ хэлэхэд мэргэжлийн эмч хүний зөвөлгөөө мэдээлэл авч энэ талын мэдлэгээ сайжруулж эрүүл зөв хоолыг тогтмол хэрэглэхийг уриалж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
Клубынхаа үйл ажиллагааны тухай танилцуулвал...
"Premier health club"-ийн хувьд эмч нарын баг зөвхөн тухайн хүний бие физиологийн онцлогт тохирсон хооллолт болон эрүүл мэндийн зөвөлгөөг өгч хяналтандаа авдаг. Харин мэргэжлийн багш дасгалжуулагч нар маань зөвхөн танд зориулсан дасгал хөдөлгөөний хөтөлбөрийг гаргаж өгч хянаж ажиллах юм. Мөн албан байгууллага хамт олонд хоолны шим тэжээлийг бодож өгч сургалт хийж байгаа. Манайхаас өдрийн хоолондоо эрүүл зохиостой хоолыг тогтмол авч хамтарч ажиллах боломжтой.
Бидэнтэй ярилцаж зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа.