Цагдаагийн байгууллагаас санаачлан хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулж байсан бол ухуулга, нөлөөллийн “Цахим Орчинг Зөв БолГоё” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
Аяны хүрээнд цахим орчны зохистой, зөв хэрэглээ, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн мэдлэг, боловсролыг эцэг, эх, хүүхэд, залуучуудад олгох, олон нийтэд сурталчлах, эерэг мэдээллийг түгээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын урьдчилан сэргийлэх хэлтэс