Салбар нэгжүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, хамт олныхоо чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг "Масс агентлаг"-ийн гар бөмбөгийн тэмцээн “Спортоор нөхөрлөе” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг "Масс агентлаг"-ийн Ерөнхий захирал Н.Мөнхжаргал нээж, баг тамирчдад амжилт хүслээ. Энэ жилийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 13 баг хурд, хүч, авхаалж, самбаагаараа өрсөлдөж, "Ноён пицца" ХХК-ийн баг хамт олон илүүрхэж, шилжин явахын цомын эзнээр шалгарлаа. Түүнчлэн шилдэг эмэгтэй тоглогчоор мэдээллийн лавлах 1900-1950-ийн нэг номертой тоглогч Х.Цэвэлмаа, шилдэг эрэгтэй тоглогчоор “Ноён пицца” ХХК-ийн 4 номертой тоглогч Х.Доржлхам тодорсон юм.