Лагийг дахин боловсруулах метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох хоногт 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэх байгууламжийн нээлт өнөөдөр боллоо.
Лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж аван түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой бөгөөд эрүүл мэнлийн хувьд аюургүй байх юм.Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан энэхүү цэвэрлэх байгууламж нь бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Уг цэвэрлэх байгууламж нь ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасаж оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг онцолсон юм.