Хаш чулууг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж ирсэн. Монголчууд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг голдуу цагаан хашаар хийдэг. Голоос түүсэн хаш нь уулын хаш чулуунаас илүү өндөр үнэтэй байдаг гэнэ. Сийлбэрчид хашаар янз янзын гар урлалын бүтээгдэхүүн урлаж бүтээснээс хойш ховор эрдэнэ болжээ. Энэхүү чулуу нь гэдэс дотрын өвчнийг анагаах шидтэй. Хэрэв гэдэс тань хямарсан бол хаш чулууг гэдсэн дээрээ хар алчууранд ороогоод 30 минут тавиад хэвтэхэд өвчин намдана. Мөн хаш чулуу нь эрч хүчний энергий ихтэй төмрийн царуудаас тогтсон эрдэс чулуу юм. Цусан дахь өөх тос, сахарын хэмжээг бууруулдаг ач тустай.