УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барилаа. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрджээ.
Д.Хаянхярваа: Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байна. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дараах үндэслэлээр огцруулах саналаа өргөн барьж байна.
Дараах үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах хүсэлт гаргаж байна.
Нэгдүгээрт, ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар Засгийн газрын гишүүд, намын удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлага тавьсан. Өнөөдрийг хүртэл харахад хариуцлага тооцсонгүй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Ерөнхий сайд өөрөө ард иргэдийг элдэв цуглаанд турхирч байна.
Гуравдугаарт, Танхимынхаа сайдуудад хариуцлага тооцож чадахгүй, тэдэнд барьцаалагдсан байдалтай байна.
Дөрөвдүгээрт, Төсвийн хуулийг боловсруулж батлахдаа хариуцлагагүй ажилласан.
Тавдугаарт, Офшор бүсэд байгаа мөнгийг оруулж ирэх асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахгүй байна. Энэ чиглэл рүү тодорхой ажил хийж чадахгүй байна.
Зургаад, Төрийн албан хаагчаа төрийн байранд нь хамгаалж чадахгүй амиа алдахад хүргэлээ. Мөн гадаадын тусгай алба Монгол Улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, Засгийн газартай тохиролцож ийм ажиллагаа явуулсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ нь Монгол Улсын тугсаар тогтнолд халдсан хэрэг болсон" гэв.
Гарын үсэг зурсан гишүүд: