m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.02 06:12
405
Христийн хөшөөн дээрх “селфи”

Бразилийн Рио де Жанейро хотын билэг тэмдэг болсон 30 м өндөр “Аврагч” Христийн хөшөө Корковадор уулын оройд байрладаг. Энэхүү хөшөөг 1926 онд тус газар суурилуулсан бөгөөд дэлхийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог. Тэгвэл Бразилийн 31 настай Ли Томсон хэмээх эр хөшөөний орой дээр гарч зургаа авахуулжээ. Тэрбээр “FlashPack” аялалын компанийн захирал аж. Энэхүү хөшөөн дээр гарах зөвшөөрлийг ихэнх хүмүүс авч чаддаггүй бөгөөд харин тэрбээр авч чадсан ба хөшөөний орой дээр гарахын тулд ердөө 25 минут зарцуулсан байна. Тэрбээр “Авирч байхад аймшигтай байсан шүү. Нэг л буруу гишгэх юм бол унана. Хэрвээ унах юм бол их хол унана” хэмээн ярьжээ.

Энэхүү хөшөөг Бразилийн Хейтор да Силва Коста зохион бүтээж, Польш-Францын уран барималч Паул Ландовски барьжээ. Хөшөөг 1922-1931 оны хооронд барьсан ба өдгөө дэлхийн хамгийн алдартай хөшөөнүүдийн нэгд тооцогддог. Түүгээр ч зогсохгүй Рио де Жанейро хотын Христийн шашинтнуудын билэг тэмдэг бөгөөд олон жуулчид хөшөөг үзэхээр ирдэг болсон аж.

Г.Төгөлдөр