Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д. Нарантуяа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч, мэргэжилтэн Ч.Батаа, Азийн хөгжлийн банкны зөвлөх М.Оюунболор нар Нийгмийн эрүүл мэндийн үндсэний төвөөс төлөөлөл болон ЭША С.Цэгмэд, ГХТХХ мэргэжилтэн Э.Дэшигжав нарын бүрэлдэхүүнтэйгээр уулзалтыг зохион байгуулав. Албан уулзалтаар орчны эрүүл мэнд ялангуяа агаарын бохирдолдхүүхдүүд хамгийн их өртөж байгаа талаар голчлон авч ярилцлаа. Мөн гэрийн доторх агаарын бохирдол, орчны тандалтын тогтолцоо, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудлын хүрээнд санал солилцов. Энэ үеэр хүчилтөрөгчийн коктейл агаарын бохирдолтоос хамгаалахгүй талаарх зөв ойлголтыг ард иргэдэд өгөх талаар анхаарч ажиллахаар боллоо. Уулзалтын төгсгөлд НҮБ хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нягт болгож ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв