Мэрилин Монро бол 50, 60-аад оны хамгийн тод од нь юм. Ялдам төрх, уянгалаг хоолой нь одоо хэр нь түүнийг бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болон секс бэлгэ тэмдэг болгодог. Богинхон ч гэсэн тод амьдралынх нь нэг хэсэг болж байсан дурлалт эрчүүд нь түүний амьдралд хэрхэн нөлөөж, урлагийн замналд хэрхэн хөтөлж оруулсан талаар сонирхуулья.
ЖИМ ДОГЕРТИ
ЖИМ ДОГЕРТИ БОЛОН МЭРИЛИН МОНРО
Мэрилин Монро бvтэн нэр Норма Джин Бейкер. Мэрилин Монрог багад нь Жим Норма хэмээн нэрлэдэг байжээ. Норма багадаа асрах газарт өссөн учир эцэг, эхийн хайраар дутаж ирсэн нэгэн. Тэрбээр хоёр настайдаа өргөж авсан эцэг, эхийн хамт амьдрах болсон түүхтэй. Гэр бүлийн хайр халамжаар дутсан тэрбээр эрт гэр бүлийн амьдрал зохиож, 1942 оны зургаадугаар сарын 19-нд 16 насандаа хөрш айлын залуу Жим Догертитай гэр бүл болж байжээ. Тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд хоёр жилийн дараа салсан юм. Тэдний салах болсон шалтгаануудын нэг нь Жим Нормааг урлагт хөл тавихад нь дургүй байсан гэдэг. Мэрилин Монрогийн жинхэнэ нэр нь Норма Жин Бейкер юм.
ХОВАРД ХЬЮЗ
Урлагт хөл тавихаасаа өмнө Монро загвар өмсдөг байжээ. Энэ хугацаандаа тэрбээр бусад загвар өмсөгчдөөс өөрийн гайхалтай авьяас, нүүрэмгий шинж чанараараа ялгарч байсан гэдэг. Тэрбээр тухайн үедээ алдарт "Life" сэтгүүлийн нүүрийг дөрвөн удаа чимэж байжээ. Энэ үеэс түүний хоёр дахь нөхөр болох саятан Ховард Хьюз бүсгүйг анзаарч харсан байна. Ховард зөвхөн жүжигчин бүсгүйчүүдийг сонирхдог нэгэн байсан. Түүний уурганд орсон Холливудын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчдийг дурдвал Кэтрин Хепбёрн, Авой Гарднер, Жейн Рассел нар юм. Үүнээс гадна Ховарьд зөвхөн хоёр зүйлд л мөнгө зарцуулдаг байжээ. Энэ нисдэг тэрэг болон кино урлаг аж. Тэдний хайр дурлалын түүх Монрогийн урлагт хөл тавьсан эхлэл хэмээн үздэг юм. Энэ үеэс эхлэн Монрод киноны саналууд ирдэг болжээ.
ЖО ДИ МАЖО
МЭРИЛИН МОНРО БОЛОН ЖО ДИ МАЖО
Тэднийг танилцах үед Монро аль хэдийнэ байж боломгүй өндөрт хөөрч түүний талаар амтай бүхэн ярьж, тэрбээр дэлхийн хамгийн хүсэмжит бүсгүй болсон байжээ. Холливудын алдарт кино студиудууд болон нэр нөлөө бүхий найруулагчид түүнийг шинэ бүтээлээр овоолохын сацуу түүнд шинэ найз залуу бэлдэж байжээ. Жо Ди Мажо бол тухайн үед Мэрилиний нэгэн адил спортын тавцанд алдар нэрээ цуурайтуулж байсан тамирчин. Жо Ди АНУ-ын бейсболын хамгийн шилдэг тоглогч байсан юм. Жо Монрод чин сэтгэлээсээ дурласан байсны сацуу Монрог ухаангүй харддаг байсан нь тэдний салах шалтгаан болсон билээ. Тухайн үед 1955 онд Монро алдарт "Долоо дахь жилийн хууралт" кинонд тоглож байсан юм. Киноны хэсэгт гардаг хормойн сөхөлтийн үед Жогийн тэвчээр барагджээ. Олон зуун шүтэн бишрэгчийнхээ өмнө нүцгэн гуяа гаргаж буй хайртай бүсгүйгээ харж тэвчилгүй Жо гэрлэлтээ цуцлуулсан түүхтэй.
АРТУР МИЛЛЕР
МЭРИЛИН МОНРО БОЛОН АРТУР МИЛЛЕР
Мэрилиний гурав дахь нөхөр болох жүжгийн зохиолч Артур Миллер нь шунахай, харамч нэгэн байсан ба тэдний хамтын амьдралын хугацаанд Мэрилинд зориулж нэг ч удаа мөнгө зарцуулж байгаагүй гэдэг. Тэд 1956 оны зургаадугаар сарын 29-нд гэрлэж байсан юм. Тэдний аз жаргалтай амьдрал удаан үргэлжээгүй бөгөөд Артурын бие тоосон байдал нь Монрог сэтгэцийн эмнэлэгт хэвтэхэд хүргэж байсан түүхтэй. Артур еврей гаралтай байсан ба өндөр оюуны чадвартай хэмээн олны дунд үнэлэгддэг байсан нэгэн. Мэрилинд түүний ухаантай, боловсролтой байдал нь таалагддаг байжээ. Тэдний салах болсон шалтгаан нь Артурын өдрийн тэмдэглэл юм. Монро нэгэн удаа түүний өдрийн тэмдэглэлийг уншжээ. Дэвтэрт нь "Би түүнийг үзэн ядаж байна. Түүний гэнэн байдал миний бухимдлыг төрүүлдэг" гэх мэтээр Монрогийн тухай байж боломгүй таагүй зүйлс олныг бичсэн байжээ. Харин Артур өөрийнхөө тухайд "Би бол цаг үеийнхээ хамгийн суут хүмүүсийн нэг" хэмээн бичсэн байдаг аж.
ИВ МОНТАН
МЭРИЛИН МОНРО БОЛОН ИВ МОНТАН
1960 онд "Дурлалцацгаая" кино зураг авалтын үед Мэрилин, Миллер хоёр салж байсан юм. Зураг авалтын үеэр Мэрилин мэдрэлийн ядаргаанд орсон байжээ. Түүний хамтрагч Ив Монтан эхнэр болох Симона Синьорын хамтаар жүжигчин бүсгүйд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, олны өмнө өөрсдийгөө алдаршуулж байсан юм. Гэр бүлийн хос Миллерийг сайн мэдэхийн сацуу түүнтэй дотно нөхөрлөж байжээ. Гэр бүлийн хос бие биендээ хайр халамж үзүүлж буйг харсан Мэрилин санаачлагыг гартаа авч, аз жаргалтай гэр бүлийг нураах төлөвлөгөө боловсруулан Ивийг өөртөө татах болжээ. "Монро зураг авалтын үеэр зочид буудлын миний өрөөнд нүцгэн ирсэн" хэмээн эхнэрээ араар нь тавьсны дараа ярьсан гэдэг. Гэсэн хэдий ч Симона нөхрөө уучилж эргэн нийлж, хуучны анд болох Миллертэй нөхөрлөх болжээ.
ЖОН КЕННЕДИ
МЭРИЛИН МОНРО БОЛОН ЖОН КЕННЕДИ
АНУ-ын 54 дэх Ерөнхийлөгч Жон Кеннеди болон алдарт жүжигчин хоёрын хайр дурлал дүрэлзсэн гал шиг халуун байсан гэдэг. Тэд олны нүднээс далдуур болзож, Кеннеди Монрод зориулж хувийн нисдэг тэргээ илгээн нууцаар уулздаг байжээ. Мэрилин түүнийг жинхэнэ хайраа хэмээн бодож уг уулзалтуудыг, түүний амлалтуудыг сэтгэлдээ тээн итгэдэг байсан юм. Гэсэн хэдий ч Кеннеди тэдний харьцааг нууц хэвээр нь үлдээх бодолтой байсан. Тухайн үед Монро хуурамч, сэтгэл өвтгөсөн олон салалтын дараа архинд орж, тайвшрулах эм ихээр хэрэглэдэг болсон байжээ. 1962 оны наймдугаар сард Мэдисон-сквер-гардены тайзнаа Мэрилин алдарт "Happy Birthday Mr President" дуугаа Кеннедид зориулан дуулсан нь тэдний тухай таамгыг баталж, цуурхалыг дээд цэгт нь хүргэсэн юм. Тухайн үед Кеннеди хайр сэтгэлээ ил болгох төлөвлөгөөгүй байсан билээ. Олон нийтийн өмнө хайртдаа зориулсан чин сэтгэлийн мэндчилгээнээс хойш сар хүрэхгүй хугацаанд бүх зүйл өөрчлөгдөж, тэдний харилцааг мэдсэн нь Кеннедигийн албан тушаалд ноцтой дарамт учруулж байсан гэдэг. Үргэлж халамцуу байдаг болсон Монро Кеннеди руу утас цохин яаралтай уулзахыг шаардаж, хэвлэлд өөрсдийн талаар бүх үнэнийг ил тод болгон хэмээн сүрдүүлсэн нь маш буруу алхам болсон гэдэг. Товлосон хэвлэлийн бага хурлын өмнөх өдөр Монро хувийн байрныхаа угаалгын өрөөнд амиа алдсан байдалтай олджээ. Түүний үхлийн албан ёсны шалтгааныг амиа хорлолт хэмээн дүгнэдэг ч тайлагдаагүй нууц гэдэг жагсаалтад байдаг.