m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.02 09:06
394
Гэрээ цэмцгэр байлгах овжин аргууд

Гэрийн эзэгтэй бүрт орон гэрээ цэвэрхэн, ая тухтай байлгах үүрэг оногддог. Цаг зав муутай, ажил эрхэлдэг эмэгтэйчүүдэд аль алиныг нь эн тэнцүү авч явахад хүндрэлтэй байдаг шүү дээ. Тиймээс гэрийн ажилд зарцуулах цагийг хэмнэх үүднээс доорх овжин аргыг хэрэглээрэй.

Шинээр аяга, таваг худалдаж авахад ёроолд нь наалттай байдаг шошгыг арилгахад хэцүү байдаг. Үүнийг үсний сэнсний халуунаар хэсэг үлээлгэхэд амархан салах болно.

Нимбэгний шүүс хамгийн шилдэг цайруулагч юм. Тиймээс цагаан эдлэл угаахдаа тал аяга нимбэгний шүүсийг усандаа хийх хэрэгтэй.

Эвгүй үнэр орсон савыг цэвэрлэхдээ бүлээн усанд цайны нэг халбага гич уусгасан халуун бүлээн усаар зайлаарай.

Урагдсан торон трикогоо яаран бүү хая. Үүгээр гоёлын лаан дээр тогтсон тоосыг цэвэрлэхэд хялбар байдаг.

Нарийн хүзүү эсвэл амсартай ваар, лонхны доторхыг цэвэрлэхэд амаргүй байдаг.

Тэгвэл үүнд будаа ашигла. Ямар чбудаа байж болно. Гол нь ваарныхаа дотор нэг хоолны халбага будаа хийж, угаагч шингэнтэй бүлээн усаар сайтар сэгсэр.

Нимгэн хундагануудыг аяга, таваг угаагч машинд хийхэд хагарна гэж айлтгүй. Мэдээж хэрэв хананд нь нарийн резинээр бэхэлж өгвөл шүү дээ.

Гэрийн тэжээвэр амьтны үсийг зөөлөн буйдангаас арилгахад резинэн бээлий тус болно. Бээлийгээ бага зэрэг чийглээд буйдангийнхаа гадаргууг үр.

Тоос сорогчны сойзонд наалдсан хогийг салгахын тулд дэгээ зүү ашигла.

Цэвэр модон мебель тавилгыг гутлын тосны тусламжтайгаар өнгө оруулж болно.

Бага зэрэг усанд уусгасан элсэн чихэр гар тослогтохоос сэргийлэх найдвартай хэрэгсэл.