m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.01.02 08:23
159
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Д.Батсайхан агсны хүү ХСИС-д суралцах эрхтэй боллоо

Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаярт ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр тус Их сургуульд суралцах #эрхийн_бичиг гардуулав.

Энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр сурагч Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэлээ.

Сурагч Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм.