m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.02.05 01:14
307
Худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр:  хоёрдугаар сарын 05.06 -нд амарч, хоёрдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ний салбар дэлгүүрүүд: хоёрдугаар сарын 05-нд бүх салбар амарна. Хоёрдугаар сарын  06-нд хүнсний бүх салбарууд 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. Хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний супермаркетууд  Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 05-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 11.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 11.00-22.00 хүртэл ажиллана.

Шинийн хоёрон буюу хоёрдугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана.

Шинийн гурван буюу хоёрдугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ий Оргил супермаркетууд: Хоёрдугаар 05-нд Энканто, Налайх, 6 буудал, Яармагийн Оргил салбар 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд 08.00-23.00 цаг хүртэл ажиллана.Сар шинийн өдрүүдэд 02 дугаар сарын 05-ны өдөр  13:00-21:00 цаг, 02 дугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, Хоёрдугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарна. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”  их дэлгүүр Хоёрдугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны  төв  Хоёрдугаар  сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, Хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хархорин” худалдааны төв Хоёрдугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. Хоёрдугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс” 1, 2 худалдааны төвүүд Хоёрдугаар сарын 09 буюу шинийн тавны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв Хоёрдугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, Хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв Хоёрдугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 ХОЁР. НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй нэгдүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

ГУРАВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд  хоёрдугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд хоёрдугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

ДӨРӨВ. УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ТАВ. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний 1 чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой..

ЗУРГАА. ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –  345909  / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  –  353570 / СБД, ЧД, БЗД/ дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. Мөн дуудлагын төвийн 70047004 дугаараар дуудлагыг хүлээн авна.

ДОЛОО. УС ХАНГАМЖ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

 

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин  22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 02 дугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

НАЙМ. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын  утасны жагсаалт:

Жич: Шуурхай ажиллагааны утас -70005454

Мөн хувийн хэвшлийн конторуудын ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны “Нэгдсэн дуудлага мэдээллийн төв”-ийн 7555-1955, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн “Дуудлагын нэгдсэн төв”-ийн 70044004 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ЕС. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН”  КОМПАНИ

“Улаанбаатар  Буян” компани  Сар шинийн баярын  өдрүүдэд /шинийн 1.2-ны/ 02 дугаар сарын 05, 06-нд 09:00-15:00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 07-ны өдрөөс  ердийн  цагийн  хуваарийн  дагуу 08.00 -18.00 цаг хүртэл ажиллана. Холбогдох утас:70162222

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА