

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсч Монголын утга зохиолд хүнд гарз тохигоод байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргасан билээ.
Их найрагчийг даваа гаригт төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглуулах бөгөөд Улсын Драмын Эрдмийн теарт салах ёс гүйцэтгэх юм.
