m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.03 03:51
610
Согтуурлын түвшин тогтоогч багажийг баталгаажууллаа

Замын цагдаагийн алба хаагч нар жолоочоос согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн эсэхийг шалгадаг тандагч багажийг хэрэглэдэг. Одоогийн байдлаар Нийслэлийн замын цагдаагийн газрын алба хаагчдын хэрэглэж байгаа ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн согтуурлын түвшин тогтоогч багажийг Стандарчилал хэмжилзүйн 2014 оны 26 дугаар гэрчилгээгээр гурван жилийн хугацаатай баталгаажууллаа.

ALKOTEST 9510 загварын суурин, ALKOTEST 7510 загварын зөөврийн хэрэгсэл ашиглаж байгаа юм. Жолоочийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль буюу түүнээс илүү байгаа нь тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэж магадлагаа бичин, жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авдаг журамтай юм.