m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.02.14 06:51
525
13 НАСТАЙ ОХИНЫГ ХӨНӨӨСӨН М.АМАРБОЛД ЯЛАА 10 ЖИЛ БОЛГОЖ БУУРУУЛАХЫГ ХҮССЭН БОЛ Д.ЖАВХЛАН ХЭРГЭЭ ХҮЛЭЭХГҮЙ ГЭВ

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины хэргийн эцсийн шатны шүүх хурал өнгөрөгч оны 11 сард болж  шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бол мөн улсын яллагч О.Багшбаяр эсэргүүцэл бичсэн.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нарт уг гомдол, эсэргүүцлийг танилцуулж, хуулийн хугацаанд хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хурал өнөөдөр болох байсан ч энэ сарын 21-ийг хүртэл 7 хоногоор хойшиллоо.

Шууд үзэх: