m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.02.15 09:47
547
ХОРТ ХАВДРАА ЯЛСАН ХҮҮХДҮҮДЭД “ЭРЭЛХЭГ БААТАР” МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монголд хорт хавдваар өвчилсөн хүүхдүүдийн олонх нь цусны, тархи, ясны хорт хавдартай байдаг аж. 

Жилд хорт хавдраар 60 гаруй хүүхэд хорт хавдраар оношлогдож эмчлэгдэж байгаа гэсэн тоо мэдээлэл ч бий. Гэхдээ энэ тоо бодит биш бөгөөд нарийвчилсан судалгааг хийж байгаа ажээ.

Олон улсын Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдрийг ЭХЭМҮТ-өөс хоёрдахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэв.

Хорт хавдартай 20 хүүхэд хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрч, өнөөдөр "Эрэлхэг баатар" медалиа гардан авчээ.