Энэ сарын 4-ний орой уг системд иргэний бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон юм. Энэ талаар Татварын Ерөнхий газраас тайлбар өглөө. "E barimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас 23:50 хүртэл сүлжээг салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно" гэлээ.