Өнөөдөр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдөр. Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
Ингээд Монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе
***Сайхан баярлаарай***
Эх дэлхий хорвоо ертөнц эрхэм бүхний эхлэл
Эгнэшгүй сэтгэл хайр элбэрэл ариун бүгдийн билэгдэл
Эгшиг долоон өнгийн уянгалаг дуу шүлгийн дахилт
Эвлэгхэн даруу эв дүйтэй ичимтгий Монгол эмэгтэй
Эрдэнийн чулуу алт мөнгө эрдэнэс бүхнээс чамин
Эрвээхэй цэцэгс элч тэнгэр эдгээр бүгдээс нандин
Эрлэг адил эрчүүдийн сэтгэлийг татаж сөхрөөн эзэмдэгч
Энэ орчлонгийн энгүй үзэсгэлэн төгөлдөр Монгол эмэгтэй
Эргэлт буцалтгүй эгц шулуун эхийн сэтгэлийн ундарга
Эрдэм ухаан цогц эрмэлзэл хүсэл бадраагч тулга
Эр хүний түшиг эх орны тулгуур үндэс
Эрэлхэг хүчит баатар зоригийн эзэн Монгол эмэгтэй
Эрх танхил эгдүү зөөлөн аашаар сэтгэл хөндөгч
Эрч хүч хатуу шударга шийдэмгий заны хөтлөгч
Эсрэг тэсрэг бүгдийг эвлүүлэн хослуулж эвийг бүтээгч
Эрхэм дээдийг өөртөө шингээсэн төгс Монгол эмэгтэй та сайхан баярлаарай.