m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.03.13 02:49
280
Хүндийн өргөлтийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс Г.Энэрэл "хүрэл" медаль хүртлээ

Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ-нд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр "ХҮРЭЛ" медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм.