m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.03.14 10:20
421
Б.Отгонсайхан: Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл нь угааж өгөх хэрэгтэй

“Хорхойтой шүд хорт хавдраас дутахгүй” гэдэг шүү дээ. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэнд хүүхдийн шүдний цоорол, хорхой, гажиг зэргээс хүүхдийг хэрхэн яаж урьдчилан сэргийлэх ёстойг НШЭНТ-ийн нүүр амны их эмч Б.Отгонсайханаас тодруулсанаа хүргэе.

-Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвд ямар зовиуртай хүүхэд ихэвчлэн  ирдэг вэ? 

-Цооролт болон түүний хүндрэлүүд нэлээд их байдаг. Энэ нь эцэг эхчүүдийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дутуу авдагтай холбоотой байдаг. 

-Тэгвэл хүүхдийн шүдний цооролтоос урьдчилан сэргийлэх тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ? Та зөвлөгөө өгөөч? 

-Эцэг эхчүүд хүүхдүүдээ 6 сар тутамд нэг удаа  эмнэлэгт үзүүлж, мөн шүдийг нь зөв техникээр угаалгах хэрэгтэй. Ерөнхийдөө бол хүүхдийг 6 нас хүртэл нь шүдийг нь угааж өгөх хэрэгтэй. 

-Шүдний гажигийг хэрхэн яаж засах ёстой байдаг вэ? 

-Манай оронд шүдний гажиг нь маш түгээмэл болсон байна. Үүнд  маш олон хүчин зүйлс нөлөөлж байна. Тухайлбал удамшлын хүчин зүйл, хоол хүнстэй холбоотой хатуулаг зүйл иддэггүйгээс  шүдний гажиг үүсгэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийг багаас нь хатуу хүнсний бүтээгдэхүүн хэрэглүүлж, шүдээр маш сайн юм зажлуулж байх хэрэгтэй байна. 

-Хүүхдийн шүдийг өдөрт хэдэн удаа угаах ёстой байдаг вэ? 

-Ерөнхийдөө бол өдөрт 2-3 удаа угаах ёстой. Гэхдээ хооллох давтамжаас шалтгаалж хэд угаахаа өөрөө  тодорхойлно. Мөн шүд угаахад оо болон сойзны сонголт маш чухал байдаг. Оо болон шүдний сойзыг  сонгохдоо мэргэжлийн эмчийн зөвлөмжөөр сонгох ёстой байдаг.