m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.03.19 06:07
564
Монголын тогооч нарын тангараг өргөх ёслол болно

 

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ТАВАН ЭРДЭНЭ группийн төслийн хүрээнд хэрэгжиж буй Тогоочийн тангараг өргөх ёслолыг "Монголын мастер тогооч нарын холбоо" болон "Монголын тогооч нарын нэгдсэн холбоо"-той хамтран Grand Circus ресторанд зохион байгуулах гэж байна. Тогооч хүний үүрэг хариуцлага эмч хүнтэй адил өндөр ач холбогдолтой байдгийн адилаар энэ ёслолын гол зорилго нь оршино.

Үүнд:

1. Тогооч нарын нэр хүндийг өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх

2. Тогоочийн мэргэжлийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх

3. Хоолны эрүүл ахуйн шаардлагыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм

Энэ удаагийн Тогоочийн тангараг өргөх ёслолд Юна рестораны 5 салбарын тогооч нар болон Гранд циркүс рестораны тогооч нар гэсэн нийт 33 тогооч нар хамрагдах юм. Энэхүү ёслол нь монголд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд энэхүү  үйл ажиллагаа цаашид уламжлал болгон жил бүр болох бөгөөд хамрах хүрээгээ ч өргөжүүлэх аж.