m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.03.27 07:13
13918
Архангай аймаг сумдуудтайгаа цахимаар холбогдох ажлыг эхлүүллээ

Архангай аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн энэ сарын 25-нд боллоо. Хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга нар гээд нийт 40 гаруй удирдах ажилтнууд оролцсон юм. 

Шуурхай зөвлөгөөнд ЦГ, ОБГ, ЭМГ, МХГ зэрэг дөрвөн байгууллагын 2019 оны нэгдүгээр улирлын мэдээг сонслоо. Дээрх байгууллагууд ирэх сарын шуурхай зөвлөгөөнөөр дахин сарын мэдээллээ өгч, авах арга хэмжээний талаар дурдсан мэдээллийг богино хугацаад илтгэх юм. Мөн цаг үетэй холбоотойгоор бусад байгууллагуудын мэдээллийг тухай бүр нь сонсоод явах юм.

Ирэх 4-р сараас сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож байхаар бэлтгэл ажлыг хийж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид танилцууллаа. Мөн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан цаг үеийн асуудалтай холбоотой 14 чиглэлээр үүрэг өгсөн байна.

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн нь Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хариуцлагыг дээшлүүлэх, аймаг, орон нутгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох, эргэх холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой юм.