Улаанбаатар хотын Засаг дарга хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай ажиллахаар төлөвлөжээ. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан төслийн удирдагч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Үйлдвэрлэл, технологи, инновацийн асуудал хариуцсан төслийн удирдагч, Барилга, хот байгуулалт хариуцсан төслийн удирдагч гэсэн дөрвөн төслийн удирдагчтай байна.
Нийслэлийн Засаг даргын харьяанд 33 агентлаг ажиллаж байсны хоёрыг нь нэгтгэж, шинээр хоёр агентлаг байгуулахаар болоод байна. Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрыг шинээр байгуулна. Залуучууд хөгжлийн газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрыг нэгтгэж Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар нэртэйгээр байгуулахаар төсөлд тусгажээ.