Үсийг дотор нь хэд хуваадаг вэ? – Хүний биеийн 95 хувь нь үсээр хучигдсан байдаг бөгөөд үсийг урт, ширүүн, шар үс гэж хуваадаг. Үсээ эрүүл эсэхийг мэдэх арга: Хуурай, хугарсан үс нь бодисын солилцоо алдагдсан болон бие махбодид кальц, А, Д амин дэм дутагдсаны шинж тэмдэг. Үсний уг тослогтох нь хоол боловсруулах эрхтэнд ужиг байгаагийн дохио. Тослог үс нь байнгын сэтгэл гутралаар шаналсны шинж. Үсний эрүүл эсэхийг тодорхойлдог тусгай судалгааг трихограмм гэдэг. Энэ шинжилгээгээр бие организм дахь бичил элементүүдийн илүүдэл, дутагдлыг мэдэж болно.
Үс юунаас болж хагтдаг вэ? – Хүний үснээс лаборторийн тусламжтайгаар шинжилгээ авч эрдэс бодисын агуулгыг нь тодорхойлдог байна. Ингэснээр ямар бодис дутагдалтай, хэрхэн нөхөж болох талаар тодорхойлолт гаргадаг аж. Гэвч энэ нь төдийлөн үнэн зөв дүгнэлт болж чаддаггүй байна. Учир нь хүний бие организм дахь хоол тэжээлийн дутагдал хүний үсэндэхээс харилцан адилгүй байдаг. Жишээ нь бие организмд нь цайр дутагдаж байхад үсэнд нь харин ч илүүдэлтэй байх жишээтэй. Харин үсэнд хийсэн шинжилгээгээр хортой бодис байгаа эсэхийг нарийн сайн мэдэж болох гэнэ. Хаг нь хуйхны гадаргуу дээр үүссэн давхарга. Хэрэв таны үс хагтсан бол Селений найрлагатай шингэн саван хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй өгнө. Шингэн савангаа түрхээд таван минут хэртэй байлгаж байгаад усаар зайлах хэрэгтэй гэнэ. Үс, хуйхаа долоо хоногт доод тал нь нэг удаа шингэн савантай усаар угааж байх хэрэгтэй юм. Үс амин дэм, эрдэс бодис дутагдсаны улмаас хагтдаг. Иймд В-6, В-12 амин дэм, хивэг, загасны мах зэрэг Селентэй хоол тэжээлийг хэрэглэж байх нь үс хагтахаас сэргийлэх юм байна. Самрын тосыг нимбэгний шүүстэй хослуулан хэрэглэдэг уламжлалт арга ч бий. Бүлээн самрын тосыг хуйхандаа түрхээд дээрээс нь шинэхэн нимбэгт жимсний шүүсийг түрхэх нь илүү үр дүнтэй. Ингэж түрхээд хэдэн минут байлгаад усаар угаана.
Салаалсан үсийг сэргээж болох уу? – Яг үнэндээ салаалсан үсийг тайрахаас өөр ямар ч арга байхгүй. Зарим нэг үсний шампунь бальзам дараагийн угаалт хүртэл салаалсан үзүүрийг харагдуулахгүй байж чадах ч найдлага бага. Ер нь бол үс салаалах нь үсээ ойр ойр угаах, хими хийлгэх мөн алчуураар үрж арчих, их самнаснаас болдог гэнэ.