m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.10 10:59
576
Нимбэгтэй усны ач тус

Уг гар хувьд тайлагдашгүй түүхэн нууц байсаар ирсэн амин дэмийн эх булаг, цитрусын төрлийн “ лимон “ хэмээх гайхалтай жимсний үүх түүх дундрашгүй юм. Энэтхэг, Бирм, БНХАУ, зэрэг улсуудад ургуулж эхэлсэн лимон жимсийг дэлхийн олон оронд эрүүл зөв амьдралын эх булаг болгон хоол хүнсэндээ хэрэглэсээр ирсэн өнө эртний түүхтэй билээ. Ингээд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэл хэрэглэхээс эхлээд зүйл бүрийн ашиг тустай лимон жимсний үр ашгийг хүртэх хамгийн энгийн алхам “ нимбэгтэй ” усны хэрэглээ болон бидний биед үзүүлэх эерэг нөлөөний талаарх дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Биеийг цэвэршүүлнэ  

Ходоодны үйл ажиллагааг дэмжиж элгийг цэвэршүүлэхээс эхлээд элдэв бактерийг устгах, цаашлаад ходоод, хоол боловсруулах эрхтэний элдэв эмгэгт өртөх эрсдлийг бууруулж биед хурсан хорт бодисыг гадагшилуулах сайн талтай.

Цусыг цэвэршүүлж, цусны даралтыг тогворжуулна

Лимон нь калигаар нэн баялаг тул зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой ба толгой эргэх, дотор муухай оргихыг багасгаж цусны даралтыг тогтворжуулах ба стрессийг амраах үйлчилгээтэй гэнэ.

Амны хөндийг эрүүл байлгана

Лимонтой усыг мөн амны хөндийн эрүүл ахуйд сайн нөлөөтэй гэж үзэх нь бий. Буйлнаас цус шүүрэх зэрэг буйлны үрэвсэл элдэв эмгэгийн үед лимонтой ус, лимоны хальс, лимоны шүүсээр массажлах, амаа зайлах нь буйлны үрэвсэлт өвчнийг намдааж, амны эвгүй үнэрийг дардаг гэнэ.

Жингээ хасахад тустай

Өглөө өлөн элгэн дээрээ лимонтой ус уух нь дээр дурдсанчлан элгийг цэвэршүүлээд зогсохгүй жингээ хасахад тустай аж. Түүнчлэн лимоны шүүсийг бүлээн устай хольж зөгийн бал нэмж уух нь мөн л эрүүл мэндэд, жингээ хурдан хасахад нөлөөтэй.

Ханиадыг нам дарна

Амин дэмээр баялаг тул биеийн дархлааг сайжруулж ханиад томуунаас сэргийлэх байгалийн шалгарсан эм болно.

Ургийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй

Жирэмсэн эмэгтэйн ургийн ясны бэхжилтэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ тархины өсөлт хөгжилт болон мэдрэлийн эсүүдэд эерэг нөлөөтэй гэнэ. Нэг ширхэг лимонд агуулагдах кали нь 48.3%, кальци 29.9%, фосфор 11.1% ба магни 4.4% буюу хамгийн өндөр агууламжтай тул байнга хэрэглэж чадвал зохих амин дэмүүдээ авч чадна.

Гоо сайхандаа санаа зоволтгүй болллоо

Лимон бол байгалийн гаралтай хүний биед нэн хэрэгцээт амин дэмүүдийг агуулсан гайхалтай жимс бөгөөд лимонтой усыг тогтмол ууснаар арьсны үхэжсэн эд эс сэргэж, яр шархлаа анихаас гадна С амин дэмийн агууламжаар баялаг тул үрчлээтэхээс сэргийлж, хар батга, хөгшрөлтийн эсрэг тэмцэх сонгодог бүтээгдэхүүн аж. Түүнчлэн сэвх толбыг бүдэгрүүлж, үснийхээ өөрчилж мөн сэргээхэд хэрэглэдэг байна.