АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГААР З.ДАШДАВАА, ДЭД ДАРГААР Ж.БАТСАЙХАН НАР ТОМИЛОГДЛОО
УИХ-ын 2019.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргүүлсэн саналын дагуу дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороон хуралдаанаар дэмжсэнээр, УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн баталлаа. Ийнхүү АТГ-ын даргаар ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдавааг, дэд даргаар ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан нарыг томилогдлоо.

АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВАА
Овог, нэр: Зандраагийн Дашдаваа
Мэргэжил: Эрх зүйч, Хууль зүйн ухааны магистр
Боловсрол: 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль, МҮДС Хууль зүйн ухааны магистр
Ажлын туршлага:
- 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
- 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
- 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
- 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
- 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
- 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
- 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
- 2017оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.
АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа 2018 оны хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ жилийн 100 орчим сая төгрөгийн орлоготой, 47 сая төгрөгийн хадгаламжтай, Хэрлэн Буйлдинг ХХК-д хувь эзэмшдэг, хоёр орон сууцтай, 113 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай, Хурдан удмын адуу болон тодорхой тооны малтай, нэгэн ажээ.
АТГ-ЫН ДЭД ДАРГА Ж.БАТСАЙХАН
Боловсрол:
- Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
- Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
- Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Ажилласан байдал:
- 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
- 2016-2017 оны хооронд Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дэд даргаар ажиллаж байсан.