m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.05.07 02:41
1327
Усны хяналтын төв лаборатори усан дахь 20 гаруй төрлийн микро элементийг тодорхойлж байна

"Монгол-Ус" ТӨҮГ-ын дэргэдэх УСНЫ ХЯНАЛТЫН ТӨВ ЛАБОРАТОРИ нь 2016 онд Япон улсын Засгийн газрын тусламжаар “SHIMADZU” корпорацийн үйлдэрлэсэн усан дахь 20 гаруй төрлийн микро элементийг PPM түвшинд тодорхойлох хүчин чадалтай ICPE-9820 маркийн багаж, UV-1800 маркийн спектрофотометр, мөн бохир усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийг богино хугацаанд, өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой Quicк BOD, Quicк COD зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Усны хими, бактериологийн шинжилгээнээс гадна бүх төрлийн усанд хүнд металын шинжилгээг сүүлийн үеийн багаж төхөөрөмж ашиглан хийж байна.

Магадлан итгэмжлэгдсэн Усны хяналтын төв лаборатори нь физик, химийн дараах үзүүлэлтүүдийг тодорхойлж хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  •  Цэвэр усанд ерөнхий химийн шинжилгээ /усны температур, рН, цахилгаан дамжуулах чанар нийт ууссан бодис, TDS усны макрокомпонентүүд/
  • Цэвэр бохир усанд бактерлогийн шинжилгээ /нянгийн ерөнхий тоо, гэдэсний бүлгийн савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян, агааргүйтэх/
  • Хүнд металын шинжилгээ Молибден/Мо/, Бор/В/, Бари/ВА/, Манган/Mn/, Хүнцэл/As/, Хром/Cr/, Биндэр/Ве/, Мөнгө/Ag/, Хартугалга/Pb/
  • Бохир усны химийн шинжилгээ /химийн болон биологийн хэрэгцээт хүчилтөрөгч/ гэх мэт шинжилгээнүүдийг хийж байна.