m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.05.07 09:26
1936
МОНГОЛД УНТЛАГЫН ТАНХИМТАЙ 24 ЦАГИЙН НОМЫН САН НЭЭГДЛЭЭ

Монголын үндэсний их сургууль дэлхийн стандартанд нийцсэн 24 цагийн унтлагын номын сантай болжээ.

Ихэнх номын сан оройны 20:00 хүртэл ажилладаг бөгөөд   шалгалт эхлэх болон бие даалт ихтэй  үеэр 20:00 цагаас хойш удаан хугацаагаар номын санд сууж хичээллэх хүсэлтэй оюутан залуус их байдаг. Гэртээ хариад хичээлээ хийж болох ч ном сурах бичиг байхгүйн улмаас  хийж чадахгүй гэх зэрэг бэрхшээлүүд бий. Тийм учраас МҮИС  номын санаа 24 цагийн үйл ажиллагаатай ажилуулахаар шийдсэн байна.  Өнөөдрийн байдлаар тус номын сан 500 оюутанд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд  ирэх 9 дүгээр сарын нэгнээс   энэхүү номын сан 2500 хүнд үйлчлэх  хүчин чадалтай болох юм. 

Дэлхийн стандартад нийцсэн оn time нэртэй 24 цагийн номын сангаар гадны сургуулиудын оюутнууд үйлчлүүлэх бүрэн боломжтой. Ингэхдээ оюутны карт, цээж зураг, сургуулийн үнэмлэх, нэг өдрийн төлбөр зэргийг бүрдүүлж ирэх ёстой байна.  Мөн гадаадын оюутнуудад зориулсан 25000 нэр төрлийн  ном, сурах бичгүүд тухайн улсын хэл дээр тус номын санд  байна. Иймээс гадаадын оюутнууд ч тус номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжтой юм.