Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэн энэ сарын 12-ны өдөр төрөлх нутаг Баянхонгор аймагтаа морилохоор болжээ. Тэрбээр нийт сүсэгтэн олондоо зориулан ном айлдах бөгөөд мөн үеэр шашин соёлын арга хэмжээ болж, лам хуваргууд “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах юм байна.