m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.05.28 03:34
306
"Аав ээж би” гэр бүлийн марафон тэмцээн боллоо


 Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд, "Хүүхдийн эрхийг хамгаалах өдѳр"-ийг угтан  Дархан-Уул аймагт "Аав ээж би” гэр бүлийн марафон тэмцээн боллоо. Тэмцээнд 7-12 насны хүүхэдтэй 200 гаруй ѳрхийн 500 гаруй иргэн оролцсон юм.
Тэмцээнийг аймаг, сумын ЗДТГ, БТСГ, ГБХЗХГ, Хас банк хамтран зохион явуулсан байна. Эхний байруудад Дархан сумын 14 дүгээр багийн Д.Ганболдын гэр бүл, Дархан сумын 9 дүгээр багийн н.Энх-Амгалангийн гэр бүлүүд орж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан юм. Нийтдээ 30 гэр бүлийг шагнаж урамшуулжээ.