Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.
Он гарсаар эхний 5 сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын эхний 5-д харилцаа холбооны салбар орж байгаа. Үүний дараагаар орон сууц, сөх, контортой холбоотой гомдол саналууд орж байна. Харилцаа холбооны салбарт ирүүлсэн гомдлын дагуу Мобиком корцарцид хийсэн хяналт, шалгалтын үеэр хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх бодитой, үнэн зөв мэдээллийг өгч ажилладаггүй. Мөн Мобиком корпорац хэрэглэгчидтэй байгуулж байгаа стандарт гэрээний нөхцөлүүд нь хэрэглэгчийн эрхийг дордуулсан байгааг тодруулж, гаргаж ирсэн. Түүнчлэн багц болон үйлчилгээнийхээ өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж ажилладаггүй, тодорхой бус байдаг гэх мэт зөрчлүүдийг илрүүлсэн. Энэ шалгалтыг прокурорын хяналт дор хийгдсэн ажил учраас Мобиком корпорацад Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20 сая төгрөгийн торгуулийг оногдуулсан.
-Үүрэн телефоны оператор компаниуд Харилцаа холбооны салбарт ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллагуудаа, анхаарч үз ээ. Ямар нэг байдлаар үйлчилгээнд чинь өөрчлөлт орж байгаа бол мэдэгдэл гаргах, хэвлэл мэдээллийн байгууллага аль нэг хэрэгслээр мэдээлэл цацах байдлаар хэрэглэгч нэг бүртээ хүрсэн үйлчилгээг зохион байгуулаа гэдэг шаардлагыг тавьж байгаа учраас дээрх мэдээллийг хийж байна. гэлээ
-BSB компани болон бусад холбогдох электрон барааны дэлгүүрүүдтэй холбоотой мэдээлэл иргэдээс их ирж байгаа. өргөдөл гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээгээд нөхцөл байдлыг тодруулахад электрон барааны дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний зааварчилгааг монгол хэлээр хүргэдэггүй улмаас хэрэглэгчид хохирдог. Ийм учраас BSB компанид Монгол хэлний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн үндэслэлээр холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох торгуулийг шийтгэлийг оногдуулсан.гэлээ
Үргэлжлийг шуудаас хүлээн авч үзнэ үү: