Хойд Америкийн ноён оргил далайн төвшнөөс 6144 метрийн өндөр Денали ууланд Монголын хоёр уулчин бүсгүй амжилттай гарчээ. Тэдний авиралт хийх явцад цаг агаарын нөхцөл байдал таагүй байсан ч Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Ч.Ариунзул нар Денали уулын оргид амжилттай гарч чадсан байна.