m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.06.06 04:16
318
Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч Истанбул дахь консулын газрын ажилтан байжээ

Энэ оны 5 дугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезан хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан МУ-ын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг нь үнэн бөгөөд 1 нь дипломат ажилтан , нөгөө нь  жолооч гэдгийг ГХЯ-ын  консулын газрын дарга Л.Мѳнхтүшиг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө мэдэгдлээ. Түүнчлэн хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдээлэх боломжгүй гэлээ.

Мөн Монгол Улсын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд өмнө гарч байсан. Тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн гэж ГХЯ-аас мэдээллээ.

ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог байна.

ШУУД ҮЗЭХ: