m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.06.10 08:38
1783
Тэмбүүгийн тархалт социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн гэв

Тэмбүү өвчинтэй тэмцэх “Улаантариа-2” аян эхэллээ. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна.

Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна

Энэ нь ҮАБЗ-ийн түвшинд хүрч, яригдаж байгаа асуудал гэдгийг эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байлаа. Харин ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн гэдгийг хэллээ.

Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн 

Халдвар ихсэж байгаа гол шалтгааныг хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл, биеэ үнэлэлт их байгаатай холбоотой гэдгийг албаны хүмүүс дурьдаж байна. Харин тэмбүү өвчтэй гэдгээ мэдсээр байж бусдад халдаасан тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар 1-5 жил хорих ял оноох, эсвэл гадаадад зорчих эрхийг нь хасдаг байна.  Мөн тэмбүү өвчин тархалт өндөртэй ч бүрэн эдгэдэг өвчин тул уг өвчний халдвар авсан иргэдийг яаралтай эмчилгээнд хамрагдах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж байлаа.

Шууд үзэх