m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.06.14 09:01
1009
Дэнжийн мянгын “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнд бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж хийгдэж байна

Хүмүүсийн мэдэхээр “Дэнжийн мянга”-д гэр бүл, найз нөхдөөрөө очиж чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн бий болоод багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн өмнө нь хогийн цэг байсан. 1990 оноос дэнжийн мянга хавиар айлууд бууж гэр хорооллын суурьшлын бүс болсноор нуурын хотгорт хур их үүссэн байсан. Харин одоо бол хүүхэд багачууд хүн бүхний очих дуртай ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн бий болсон. Ногоон нуурт бүтээн байгуулалтын ажил үргэлжлүүлэн хийгдэж байгаа юм байна. Мөн хөгжмийн, англи хэлний, компьютерийн сургалтыг хүүхэд багачуудад явуулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа талаараа ярьж байлаа.

Мөн энэхүү цэцэрлэгт хүрээлэн зөвхөн зун ажилдаггүй. Өвөл нуурын ус хөлдөсний дараа коток болгон ажилуулдаг байна. Тиймээс хүүхэд багачуудын зорьж ирэх тасардаггүй байна. Мөн нуурын хойд энгэр дээрээс Улаанбаатар хотыг тэр чигээр нь харах боломжтой бөгөөд хүмүүс Зайсан 2 гэж нэрлэдэг байна. Мөн энэхүү газар олон улсын аялал жуучлалын хөгжлийн төвийнхөн жуулчдад зориулсан аялалын маршрутаа уулын нуур буюу дэнжийн мянгын нуураар баяжуулж жуулчид ирж байхаар төлөвлөсөн байна.