m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.07.10 01:44
560
Өнөөдөр "Дээлтэй Монгол" наадам болно

Өнөөдөр "Дээлтэй Монгол" наадам 13 дахь жилдээ болох юм. Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол наадам" арга хэмжээг зохион байгуулдаг. Сүхбаатарын талбайд болох  уг наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн өргөөгөөр зочлох боломжтой.