m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.05 02:34
3097
Улаан номонд бүртгэгдсэн Цагаан Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг

Цагаан Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг. Монгол Улсын Улаан номонд бүртгэгдсэн нэн ховор ургамал. Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Чоно харайх голд цөөн хэсэг газар тохиолдоно. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн. Монголчууд Цагаан Бөлбөө цэцгийг Усан хатан хаан хэмээн нэрлэдэг.  30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана.  Цэцэг нь өглөө долоон цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг байна.

Ариун нандины бэлгэдэл азийн цагаан дагина хэмээн алдаршсан бөлбөө буюу бадамлянхуа цэцэг нь цав цагаан бөлбөө, дөрвөлсөн бөлбөө гэж хоёр янз байдаг.бүтээдэг. Монголчууд соёмбо үсгийн доор уг цэцгийг байрлуулж ирсэн бөгөөд Монгол улсын өнөөгийн сүлд ч цагаан бөлбөө цэцэгтэй билээ. Усны ёроолын хар шавраас ургадаг ч цагаан цэцэгт нь хир буртаг огт халддагүйн адил Монгол улсын төлөө зүтгэх хүмүүн бүрийн сэтгэл ариун цагаан байх болтугай гэсэн билгэдэл агуулж байдаг гэнэ.