m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.07.31 04:47
2315
Сонгинохайрхан дүүрэг 43 хороотой болжээ

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 11 хороо байгуулагдсан бөгөөд эдгээр хороод ирэх сарын 2-ноос эхлээд иргэдэд төрийн үйлчилгээг хэвийн хүргэх юм байна. Тиймээс та бүхэнд шинэ хороодын хаяг байршил, холбоо барих дугаарын мэдээллийг хүргэлээ. Тус дүүрэг нь нийслэлийн хүн ам ихтэй дүүргийн тоонд ордог. Уг нь бол үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар тустай статустай хот болгох нь зүйтэй гэсэн хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал СХД хотын статустай болох юм. Харин тэр болтол хороодын тоогоо нэмсэн байна.