m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.08.01 06:55
452
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон байрны хулгай ихэвчлэн өглөөний 08 цагаас оройн 17 цагийн хооронд үйлдэгдэж байна

Баяр наадам, амралт, аялал зугаалгын цаг эхэлж байгаа энэ үед иргэд, жуулчид хулгайд эд зүйлсээ алдах, амралт зугаалгаар явахдаа орон байраа удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисноос хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байдаг.

Мөн орон байрны хулгай ихэвчлэн  өглөөний 08 цагаас оройн 17 цагийн хооронд иргэдийг сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх цагуудад үйлдэгдэж байна. 

 

Тиймээс ард иргэдийг хөршийн холбоогоо сайжруулж, шаардлагатай тохиолдолд камер суурилуулж, камерын үйл ажиллагааг идвэхжүүлэх, орон байраа аль болох удаан хугацаагаар эзэнгүй үлдээхгүй байж хулгайн гэмт хэргээс өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Шууд үзэх: