m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.08.02 08:28
814
Америкийн Нэгдсэн Улс дахь "Монгол дугуйчдын" 2019 оны аваргууд тодорлоо

Америкийн нэгдсэн улс дахь "Монгол дугуйчдын"аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээн Санфранциско  хотноо энэ оны 6-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Эх орноосоо хол ажиллаж, амьдарч, суралцаж яваа Америкийн Нэгдсэн Улсын олон муж хотуудаас  цугласан "Монгол" дугуйн тамирчдын хурд, хүч, тэсвэр тэвчээрийг сорих, цаашлаад өөр хоорондоо туршлага солилцох, нөхөрлөх, амжилтаа ахиулах мөн ирээдүйн өсвөрийн дугуйн тамирчдыг бэлдэх зорилготой энэхүү тэмцээн зохион байгуулагдсаар 6 дахь жилээ үзэж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагааг 2019-07-26 ний өглөө Америкийн Монгол дугуйчдын холбооны ерөнхийлөгч Олон Улсын  хэмжээний мастер Ц.Ганболд нээж тамирчдад амжилт хүссэнээр тэмцээн эхэлсэн юм.

Тэмцээн 3-н төрөлд 3-н өдрийн турш үргэлжилж Цом медалын эзэд тодорлоо. 
Тэмцээний эхний өдөр (2019-06-29)

1. Шулуун замын уралдаан (road cycling)болж
Эмэгтэй бөөн гараа(24км)эхний 3-н байранд:
    1. Оюунгэрэл 
    2. Мөнхтунгалаг 
    3. Номин 
Эрэгтэй (40+с дээш насны тамирчдын бөөн гараа)(48км)
     1. Тулга
     2. Жавхланбаяр
     3. Батөлзий
Эрэгтэй бөөн гараа ( 40-с доош насны залуус)(56км)
     1. Дамжингарав.
     2. Цолмон.
     3. Баттөмөр нар медалын эзэдээр тодров.

 2.Тэмцээний хоёр дахь өдөр (2019-06-27) Цуваа гараа (Time trial)
 Эмэгтэй цуваа гараанд:(11.3км)
     1. Мөнхтунгалаг 
     2. Оюунгэрэл 
     3. Номин


 

Эрэгтэй (40+с дээш насны )уралдаанд:11.3км
      1. Баттөгс
      2. Тулга.
      3. Жавхланбаяр.
 Эрэгтэй (40-с доош насны )уралдаанд:11.3км
      1. Цолмон
      2. Осор
      3. Дамжингарав  нар түрүүллээ.

 3. Тэмцээний гурав дахь өдөр (2019.06-28). Уулын өгсүүр замын уралдаан (mountain stage) болж
Эмэгтэй уулын гараа (13км)
      1. Оюунгэрэл
      2. Мөнхтунгалаг 
      3. Номин
Эрэгтэй (40+с дээш насны )уралдаанд(13км)
       1. Тулга
       2. Жавхланбаяр
       3. Ундрах 
Эрэгтэй (40-с доош насны)уралдаанд(13 км)
       1. Цолмон
       2. Дамжингарав 
       3. Осор
 Тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаа (2019-06-29)
 Гурван өдрийн нийлбэр дүнгээр:
 Эмэгтэйчүүдийн уралдаанд: 

1. Оюунгэрэл 
2. Мөнхтунгалаг 
3. Номин 
4. Ганчимэг
   
Эрэгтэй (40+с дээш насны )уралдаанд:

 1.Тулга 

2.Жавхланбаяр

3.Батөлзий

Эрэгтэй (40-с доош наcны ) уралдаанд:
 
    1. Цолмон
    2. Дамжингарав
    3. Осор 
    4. Баттөмөр
    5. Батсайхан 

6.Төгөлдөр нар тус тус шалгарлаа.  

Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу дугуйчин 11-н настай Б.Булгантамир байсныг онцлон хэлэх нь зүйтэй. Мөн тэмцээний  3 дахь өдрийн уулын уралдаанд түрүүлж барианд орсон тамирчдад олгогддог хамгийн нэр хүндтэй шагнал болох "Уулын цомыг"залуу дугуйчин н.Цолмон хүртэж "Уулын ноён" эмэгтэй дугуйн тамирчдаас Оюунгэрэл  түрүүлж "Уулын хатан" хэмээх цомын эзэд боллоо.  

Тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд:  Амеркийн "Монгол дугуйчдын" холбооны ерөнхийлөгч Олон Улсын хэмжээний мастер Ц. Ганболд болон дугуйн холбооны нарийн бичгийн дарга Монгол улсын дугуйн спортын мастер Энхбаатар нар оролцож тамирчдад шагналыг гардууллаа. Мөн зохион байгуулагчдын зүгээс дугуйн спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд өсөж тэмцээн илүү өрсөлдөөнтэй болж байгааг цохон дурьдаад цаашдаа дугуйн уралдаанд оролцох Америкийн Нэгдсэн  Улсын муж бүхэнд суугаа Монгол дугуйн тамирчдад тэмцээний үүд хаалга үргэлж нээлттэй хэмээн хэллээ.Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулахад, дугуйчдын уралдах зам болоод аюулгүй байдлыг бүрэн ханган ажилласан Америкийн Нэгдсэн Улсын Монгол дугуйчдын холбооныхон болоод Б ариагийн бүх Монголчууддаа баярласан талархсанаа илэрхийлснээр энэ жилийн тэмцээн өндөрлөлөө. 

   

Сурвалжлагч: АНУ дахь Масс агентлагийн сурвалжлагч П.Мөнхзаяа