m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2019.08.08 05:47
729
“Хар хорхой”-н идэвхжил 20 хоногийн дараа дуусна

Цох нь ямар нэгэн халдварт өвчний холбогдолгүй боловч зуны улиралд орой, шөнийн цагаар идэвхждэг.  Нийслэлд ихээр тархаад буй carabinae буюу монголоор жийгээ цох нь 300 орчим зүйлтэй, хатуу далавчтаны багийн шавж.

Ургамлын үндэс болон жижиг сээр нуруугүй амьтнаар хооллодог. Чийгтэй болон бороо ус элбэгтэй байгаагаас идэвхжиж хүний нүдэнд ил харагдаж байна. Бороо хур татарч, хуурай сэрүүн болоход хүний нүдэнд харагдахгүй. Жийгээ цох арьсыг хазсан тохиолдолд бага зэрэг өвдөлт мэдрүүлэх ч вирус тээдэггүй учир хүний биед хор хохиролгүй. Хүний чихэнд орсон тохиолдолд буруу арга хэмжээ авснаас үүдэн хэнгэрэг цоорох эрсдэлтэй. 

Нэг жилийн настай уг цохын идэвхтэй үе 20 орчим хоногийн дараа дуусна. Өнгөрсөн жил өрөөсгөл хүр хорхой нийслэлд элбэг байсан. Харин энэ жил тус хорхой хөвсгөл, булган аймгийн нутгаар элбэг байна. Цох, хар хорхой хүний арьсыг хазах болон чихэнд орох эрсдэлтэй байдаг бол хүр хорхой харшил үүсгэх магадлалтай байдаг” байна. Харин иргэдийн тааж яриад буй хар хорхойн их нүүдэл Монгол оронд болоогүйг тэрбээр мөн тодотгосон. Хэрэв шавжны нүүдэл болж буй тохиолдолд одоо үзэгдэж буйгаас бүр ч их хэмжээгээр гардаг юм байна.